Wednesday, May 28, 2014

Зөгийн бүл


Зөгий эртнээс хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршсоор ирсэн бөгөөд хүмүүс зөгийг тэжээж аж ахуйдаа шим тэжээлийг нт хүртэж байжээ. Балт зөгий цэцгийн тоос, лав, эрдэс бодисыг нааж цавуудан үүр барьж өндөглөн, ураг төрлөө дагаж олон мянгаар сүрэглэн бүлээр амьдардаг нийгэмч шавьж юм. Зөгийн нэг бүлд нэг эх зөгий, хэдэн зуун эр зөгий, хэдэн мянган ажилчин ажилчин зөгий байдаг ба тус тусдаа ажил үүргийн нарийн зохион байгуулалттай амьдрах тул нэг ч зөгий өөрийн сүргээсээ тасран ганцаар амьдардаггүй.
 Ажилчин зөгийн тоо улирлаас улиралд өөрчлөгдөн хэдэн мянгаас хэдэн зун мянга болдог. Зөгийн бүл бүр өөр өөрийн үнэртэй байдаг. Тиймээс гадагшаа ниссэн зөгий энэхүү үнэрийн тусламжтайгаар өөрийн үүрэндээ саадгүй буцаж ирж чадна. Үүрний гадаа харуул зөгийнүүд байдаг ба өөр үүрний зөгийн оруулдаггү, шаардлага гарвал бүр устгадаг байна.

No comments:

Post a Comment