Зөгийн бал бол байгалиас зохицуулагдсан биологийн идэвхит бодисуудын маш нарийн нийлбэр цогц юм. Тиймээс энэ чанараараа зөгийн балыг хүний биед шингэх чадвараараа эхийн уураг сүүтэй адилтгаж үздэг. 30 хувийн зөгийн балтай уусмалыг хүн уухад хүний биед ямар ч үлдэгдэлгүй шингэдэг. Бие махбодь үүнийг өөртөө шингээхэд нэмэлт фермент ялгаруулах хэрэгцээ гардаггүй байна.
Ямар нэгэн хүнсний зүйл идэхэд бие түүнийг шингээхэд заавал фермент боловсруулж эхэлдэг. Яагаад? Нэгд, тэр хүнсний зүйлийг эхлээд жижиглэх ёстой. Хоёрт, судас, ходоод гэдэс зэрэг бүхий л эрхтэний ханаар дамжуулан бие махбодийн эс бүрт хүргэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бидний бие махбодид химийн урвалын нарийн процесс явагдана. Тухайлбал, сахарын төрөл болох сахарозыг жижиглэх бутлах, биеэр дамжуулан эс уруу зөөвөрлөхөд ойролцоогоор 30 орчим фермент шаардагддаг байна.
Зөгийн бал-Зөгийнхөн
Thursday, June 19, 2014
Sunday, June 1, 2014
Thursday, May 29, 2014
Эх зөгий
Үүр бүрт нэг эх зөгий байдаг. Эх зөгий үүрэндээ байнга байдаг. Түүний үндсэн үүрэг бол өндөглөж, олон зөгий төрүүлж, үр удмаа үргэлжлүүлэх юм. Түүний өндөглөх ашигтай хугацаа нь 2-3 жил бөгөөд дунджаар 3-5 жил насална. Эх зөгий гаднах байдлаараа бусад зөгийнөөс эрс ялгардаг. Том биетэй, илүү өнөглөг учир анхаарал татахуйц байдаг. Эх зөгий өөрийн үүрнээс зөвхөн амьдралынхаа эхний өдрүүдэд хээл авахаар, хожим бүл тасрах үед нисч гарна. Тодорхой хугацаанд эр зөгийнүүдийн дунд орно. Эх зөгийн далавч эр зөгийнхөөс бодвол арай жижигхэн, биеийнхээ Хагастай тэнцүү байдаг. Биеийнх нь доод хэсэг нь шар, харин дээд хэсэг нь бусад зөгийг бодвол илүү бараан өнгөтэй байдаг.
Эх зөгий үүрнээс гарч ажилчин зөгийн хийдэг ажлыг хэзээ ч хийдэггүй. Тэрээр хөлөндөө цэцгийн тоосны уутанцаргүй, соруул нь цэцгийн шүүс сороход хүрэхээргүй богино байдаг. Хатгуураараа хүн хатгахгүй зөвхөн дайсны эсрэг биеэ хамгаалахад хэрэглэнэ. Эх зөгий ямар нэг байдлаар үхвэл бүл тэр чигээрээ устана гэсэн үг. Нэг үүрэнд хэзээ ч 2 эх зөгий байдаггүй. Харин өрх тусгаарлах бол муудалцалгүй хэсэг сүрэг аван салдаг. Тэд 2-р сарын дунд үеэс эхлэн олон зуун өндөг гаргаж эхэлнэ. Ид өндөглөлтийн үедээ өдөрт 1500-3000 хүртэл өндөг гаргадаг. энэ үед түүнийг 18-20 залуу ажилчин зөгий сүүнцэрээр тэжээдэг.
Сүүнцэр нь залуу зөгийн хоолойн булчирхай болон зажлуурын хэсгээс ялгаран гардаг цайвал өнгөтэй өтгөрсөн уураг маягийн зүйл байдаг. Өдөрт гаргасан өндөгний жин нь өөрийнх нь биеийн жингээс даруй 2,5 дахин их байдаг. Эх зөгийг энгийн өндөг байхаас нь эхэлж тусгаарла, авгалдай болсон үед нь бусад ажилчин зөгийн авгалдайнаас ялгаатай хооллож эхэлдэг. Түүнийг хамгийн шим тэжээлтэй сүүнцэрээр удаан хугацаагаар тэжээж, 16 хоногт насанд хүрсэн эх зөгий болгодог байна. Эх зөгий зөвхөн өндөглөж үр удмаа үдээхээс гадна бүлийг нэгтгэж, үүрний ажлын системийг алдагдуулахгүй байхад нөлөөлдөг бодис ялгаруулж байдаг.

Wednesday, May 28, 2014
Зөгийн бүл
Зөгий эртнээс хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршсоор ирсэн бөгөөд хүмүүс зөгийг тэжээж аж ахуйдаа шим тэжээлийг нт хүртэж байжээ. Балт зөгий цэцгийн тоос, лав, эрдэс бодисыг нааж цавуудан үүр барьж өндөглөн, ураг төрлөө дагаж олон мянгаар сүрэглэн бүлээр амьдардаг нийгэмч шавьж юм. Зөгийн нэг бүлд нэг эх зөгий, хэдэн зуун эр зөгий, хэдэн мянган ажилчин ажилчин зөгий байдаг ба тус тусдаа ажил үүргийн нарийн зохион байгуулалттай амьдрах тул нэг ч зөгий өөрийн сүргээсээ тасран ганцаар амьдардаггүй.
Ажилчин зөгийн тоо улирлаас улиралд өөрчлөгдөн хэдэн мянгаас хэдэн зун мянга болдог. Зөгийн бүл бүр өөр өөрийн үнэртэй байдаг. Тиймээс гадагшаа ниссэн зөгий энэхүү үнэрийн тусламжтайгаар өөрийн үүрэндээ саадгүй буцаж ирж чадна. Үүрний гадаа харуул зөгийнүүд байдаг ба өөр үүрний зөгийн оруулдаггү, шаардлага гарвал бүр устгадаг байна.
Subscribe to:
Posts (Atom)