Thursday, June 19, 2014

Зөгийн балны талаар бид ямар ойлголттой байдаг вэ?

Зөгийн бал бол байгалиас зохицуулагдсан биологийн идэвхит бодисуудын маш нарийн нийлбэр цогц юм. Тиймээс энэ чанараараа зөгийн балыг хүний биед шингэх чадвараараа эхийн уураг сүүтэй адилтгаж үздэг. 30 хувийн зөгийн балтай уусмалыг хүн уухад хүний биед ямар ч үлдэгдэлгүй шингэдэг. Бие махбодь үүнийг өөртөө шингээхэд нэмэлт фермент ялгаруулах  хэрэгцээ гардаггүй байна.
Ямар нэгэн хүнсний зүйл идэхэд бие түүнийг шингээхэд заавал фермент боловсруулж эхэлдэг. Яагаад? Нэгд, тэр хүнсний зүйлийг эхлээд жижиглэх ёстой. Хоёрт, судас, ходоод гэдэс зэрэг бүхий л эрхтэний ханаар дамжуулан бие махбодийн эс бүрт хүргэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бидний бие махбодид химийн урвалын нарийн процесс явагдана. Тухайлбал, сахарын төрөл болох сахарозыг жижиглэх бутлах, биеэр дамжуулан эс уруу зөөвөрлөхөд ойролцоогоор 30 орчим фермент шаардагддаг байна.